ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амиа алджээ

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

ОХУ-ын Чукоткийн өөртөө засах тойргийн Анадырь хотын нисэх онгоцны буудалд “Ми-8” цэргийн нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амиа алджээ.

Амиа алдсан хүмүүс бүгд цэргийн алба хаагчид бөгөөд ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдлын улмаас болсон гэж тогтоогоод байгаа тухай  Чукоткийн засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Чукоткийн Анадырь хотын дарга Сергей Савченкогийн мэдээлснээр, осол “нисдэг тэрэгт засвар хийсний дараа туршилт хийх үеэр” болжээ. Нисдэг тэрэг газардсаныхаа дараа шатсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
617361
2 эможи

Зочин
2020-05-26 19:09
keyboard_arrow_up