COVID-19: Сүүлийн 24 цагт ОХУ-д халдварын 8,599 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8599-өөр нэмэгдэж, 344481 болжээ.

Москва мужид шинээр илэрсэн 862, Санкт-Петербургт 384, Доод Новгород мужид 152, Ростов мужид 152, Красноярскийн хязгаарт 146, Ростовт 152, Ярославд 107, Калуга мужид 123, Самар мужид 121, Эрхүү мужид 120, Дагенстанд 113, Брянск мужид 111, Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 102 тохиолдол тус бүр бүртгэгджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3777 нь буюу 43.9 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 153 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3541 болжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 5363 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 113299 болсон байна.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617310
0 эможи

Зочин
2020-05-25 14:44
keyboard_arrow_up