Германы Шилдэг 10 их сургууль ба элсэн суралцах боломжтой МЭРГЭЖЛҮҮД

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Герман улс нь дэлхий дахины суралцахаар зорин очдог шилдэг 10 улсын нэгт багтдаг. Тус улсын боловсролын систем маш үр өгөөжтэй, дэлхийн шилдэгт багтдаг хэд хэдэн их сургуультай, мөн сургалтын төлбөрийн хувьд хямд эсвэл бүр ямар ч төлбөргүй байдаг учраас Германд сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй олон улсын оюутны тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Ерөнхийдөө бол оюутнуудын хувьд диваажин л гэсэн үг! Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад тус улсад 350 мянга гаруй гадаад оюутан боловсрол дээшлүүлж байгаа бөгөөд энэ тоо нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа аж.

Нэмж дурдахад, Германы их сургуулиуд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зэргийн сургалтуудыг санал болгодог бөгөөд энэ нь таны олж эзэмшсэн мэргэшил, ур чадвар хөдөлмөрийн зах зээл дээр илүү үнэлэгдэх боломжийг олгох юм. Хэрвээ та 2020 оны QS дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтсан Германы их сургуулиудад элсэж орохыг хүсэж байгаа бол доорх мэдээлэлтэй танилцана уу.


2. Technical University of Munich

Мюнхений Техникийн их сургууль нь авьяас чадвар хөгжүүлэлт, заах арга барил, судалгааны чиглэлээрээ танигдсан Европын шилдэг сургуулиудын нэг юм. Дэлхийн шилдэг их сургуулиудын 55-рт бичигдэж байна. Тус сургууль нь нийтдээ 15 факультет, 42,705 оюутантай бөгөөд үүний 32% нь олон улсын оюутан юм. Мөрөөдлийн карьертаа хүрэхээр тэмүүлж буй оюутнуудад 566 профессорын зэрэгтэй багш нар хичээл заадаг. Тус сургуулийн эрхэм зорилго нь: “Бид авьяас билэгт хөрөнгө оруулалт хийдэг. Мэдлэг бол бидний ахиц дэвшил юм”. Дараах мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Үүнд:

  • Архитектур
  • Эдийн засаг
  • Анагаах ухаан
  • Хими судлал
  • Физик
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Барилга байгууламж, Газар зүй, Хүрээлэн буй орчин судлал
  • Нисэх хүчин, Сансар судлал ба Геодези
  • Механик инженер
  • Цахилгаан ба Компьютерийн инженер
  • Математик
  • Спорт ба Эрүүл мэндийн шинжлэх ухаан

2. Ludwig Maximilian University of Munich

Тус сургууль нь судалгааны чиглэлээр тэргүүлэгч Европын их сургуулиудын нэг бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудын 63-т эрэмбэлэгддэг. LMU Мюнхен нь 500 гаруй жилийн түүхтэй бөгөөд заах арга барил, судалгааны чиглэлээр хамгийн өндөр стандартуудыг санал болгодог. Дэлхийн 400 орчим их дээд сургуультай нягт хамтран ажилладаг тул оюутнууд солилцооны хөтөлбөр, хамтарсан зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах давуу талтай. Дараах чиглэлүүдээр элсэлт авдаг. Үүнд:

  • Хууль
  • Бизнесийн удирдлага
  • Эдийн засаг
  • Анагаах ухаан
  • Мал эмнэлгийн анагаах ухаан
  • Түүх ба урлаг
  • Философи, шинжлэх ухааны философи ба шашин судлал
  • Сэтгэл судлал, Боловсролын шинжлэх ухаан
  • Математик, мэдээлэл зүй, статистик
  • Соёл судлал
  • Хэл, утга зохиол судлал
  • Нийгмийн шинжлэх ухаан
  • Физик
  • Биологи
  • Хими ба эм зүй
  • Газарзүй судлал

3. Ruprecht Karl University of Heidelberg

Тус сургууль нь олон улсад чиглэсэн судалгаа шинжилгээ хийдэг олон жилийн түүхэн туршлагатай ба төрөл бүрийн мэргэжлээр суралцахыг санал болгодог. Оюутнуудынхаа мэдлэг, ур чадварыг тэлэх, тэднийг ирээдүйд нь бэлтгэх зорилгоор тав тухтай, найрсаг орчинд чанартай сургалт явуулдаг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш боломж олгох, хүсэл тэмүүлэлтэй хүн бүрт тав тухтай, олон талт, тэгш хамтын нийгэмлэгийг бий болгоход анхаарлаа хандуулдаг байна. Дараах чиглэлүүдийг санал болгодог.Үүнд:

  • Анагаах ухаан
  • Био шинжлэх ухаан
  • Хими, дэлхий судлал
  • Математик, компьютерийн шинжлэх ухаан
  • Физик ба одон орон судлал
  • Зан төлөв ба соёл судлал
  • Эдийн засаг, нийгмийн ухаан судлал
  • Хууль
  • Орчин үеийн хэл шинжлэл
  • Философи
  • Физик ба одон орон судлал
  • Шашин судлал

4. Humboldt University of Berlin

Тус нэр хүндтэй их сургуулийн эрдмийн зэрэг олгох хөтөлбөрт нийт 35,475 орчим оюутан суралцдаг бөгөөд үүний 5,610 нь олон улсын оюутан юм. Берлиний Хумболдт их сургууль нь ойролцоогоор 420 профессор, 1900 гаруй туслах багштай бөгөөд заах арга ухаан, эрдэм шинжилгээний ажлаараа алдартай. Багш, ажилчдын 18 орчим хувь нь гадаад хүмүүс учраас оюутнууд маш чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийг олж авж чаддаг. Төгсөгчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд хангалттай сайн бэлтгэгдсэн байдаг. Энэхүү их сургуульд та дараах чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Үүнд:

  • Хууль
  • Соёл, Нийгмийн ухаан, Боловсрол
  • Амьдралын шинжлэх ухаан
  • Математик, Байгалийн ухаан
  • Философи
  • Хэл шинжлэл, уран зохиол
  • Шашин судлал
  • Бизнес ба эдийн засаг
  • Анагаах ухаан (хамтарсан сургуультай)

5. KIT, Karlsruhe Institute of Technology

Өнөө үед нийгэм, аж үйлдвэр, хүрээлэн буй орчинд тулгамдаад буй зарим томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд өөрсдийн явуулж буй судалгаа, боловсролоор дамжуулан хувь нэмэр оруулахаар ажилладаг сургууль юм. Тус сургуулийн үйл ажиллагааг тодорхойлдог гол зүйл бол олон улсын мэдлэг солилцоо бөгөөд энэ нь маш олон тооны олон улсын судалгааны төсөлд оролцох, соёлын олон талт байдлыг бий болгоход тусалдаг байна. Мөн оюутнуудаа салбар хоорондын судалгааны төсөл, олон улсын багуудад эрт хамруулах зорилгоор өвөрмөц хөгжлийн хэтийн төлөвт ач холбогдол өгдөг. Та дараах чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  • Архитектур
  • Иргэний инженер, гео – байгаль орчны шинжлэх ухаан
  • Хими ба био шинжлэх ухаан
  • Химийн болон процессын инженерчлэл
  • Хүмүүнлэг ба нийгмийн шинжлэх ухаан
  • Цахилгааны инженер, мэдээллийн технологи
  • Механик инженер
  • Эдийн засаг ба менежмент
  •  Физик
  • Мэдээлэл зүй
  • Математик

6. Free University of Berlin

Олон талт хамтын ажиллагаа явуулдаг тус их сургууль нь 2007 оноос хойш шинжлэх ухаан, сургалтаараа тэргүүлж байна. Бүх тэнхимийн сурагчид нийлээд 33,000 орчим, үүний 13% нь бакалаврын хөтөлбөрт, 27% нь магистрийн хөтөлбөрт суралцаж буй олон улсын оюутнууд юм. Тус сургууль нь ирээдүйд үнэ цэнэтэй амьдралыг бий болгоход туслахын тулд үр дүнтэй хөтөлбөр боловсруулж, оюутнууддаа өнөөгийн нийгэмд тулгараад буй саад бэрхшээлийг даван туулахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийг зорьдог. Анагаах ухааны чиглэлийг багтаасан нийт 11 тэнхимийн эрдмийн зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал болгодог.

  • Биологи, хими, эм зүй
  • Дэлхийн шинжлэх ухаан
  • Боловсрол ба сэтгэл судлал
  • Түүх ба соёл судлал
  • Хууль
  • Математик, компьютерийн шинжлэх ухаан
  • Философи ба хүмүүнлэгийн ухаан
  • Физик
  • Улс төр, нийгмийн шинжлэх ухаан
  • Мал эмнэлгийн анагаах ухаан
  • Бизнес ба эдийн засаг
  • Анагаах ухаан (хамтарсан сургуультай)

7. RWTH Aachen University

“RWTH Aachen” их сургууль нь санал болгодог зэргийн хөтөлбөрүүд, сургалтын болон эрдэм шинжилгээний ажлын чанараараа дэлхийд танигдсан их сургууль юм. Германы шилдэг 10 их сургуулиудын жагсаалтад багтдаг төдийгүй дэлхийд тулгамдсан асуудлыг шийдэх шинэлэг шийдлүүдийг санал болгодог. Нэмж дурдахад тус их сургууль нь салбартайгаа нягт уялдаатай хөгжиж, оюутнуудад дэлхийн хөдөлмөрийн зах зээлд амжилттай ажиллахад шаардлагатай бүхий л мэдлэг, ур чадварыг олж авах боломжоор хангадаг. Нийт 45,628 орчим оюутантай бөгөөд тэдний 11,280 нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнууд юм. Та дараах чиглэлээс өөрийн дуртай мэргэжлийг сонгон суралцах боломжтой. Үүнд:

  • Математик, компьютерийн шинжлэх ухаан, байгалийн ухаан
  • Архитектур
  • Анагаах ухаан
  • Иргэний инженерчлэл
  • Механик инженер
  • Газрын нөөц баялаг судлал ба материалын инженерчлэл
  • Цахилгааны инженер, мэдээллийн технологи
  • Урлаг, хүмүүнлэгийн ухаан
  • Бизнес, эдийн засаг

8. Berlin Institute of Technology

Европын төв хэсэгт байрлах тус их сургууль нь нэр хүндтэй, маш олон төрлийн чанартай хөтөлбөр явуулдгаараа олон улсад танигдсан. Оюутнуудад мөрөөдлийн ажилдаа ороход нь шаардлагатай боловсрол, эрдэм мэдлэгээр цэнэглэж өгдөг. Төгс байдал хийгээд өндөр чанар нь энэ сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын ололт амжилтыг тодорхойлдог зүйлс юм. Та дараах чиглэлүүдийн алинд нь ч элсэн орсон тав тух, олон талт орчныг мэдрэх болно.

  • Хүмүүнлэг, Боловсрол
  • Математик, байгалийн шинжлэх ухаан
  • Процессын  шинжлэх ухаан
  • Цахилгаан инженер ба компьютерийн шинжлэх ухаан
  • Замын хөдөлгөөн ба машины систем
  • Барилгын орчин төлөвлөлт
  • Эдийн засаг ба менежмент

9. Eberhard Karls University of Tübingen

500 гаруй жилийн турш гайхалтай судалгаа шинжилгээ, сурлагын амжилт бүтээлээрээ тэргүүлж буй их сургууль юм. Шинэлэг олон улсын сургалт, зэргийн хөтөлбөрөөрөө алдартай бөгөөд ойролцоогоор 27,196 оюутантай ба үүний 3,779 нь гадаад оюутан юм. Тус  сургуульд элсэн суралцах явцдаа оюутнууд тав тухтай орчин, орчин үеийн тоног төхөөрөмж, маш сайн боловсруулагдсан зэрэг олгох хөтөлбөрүүд, мөн эрдэм шинжилгээний гайхалтай багш нартай танилцана. Урам зоригоор бялхсан олон оюутнуудын дунд хувь хүн бүр өнөөгийн дэлхий ертөнцөд хэрэгцээтэй байгаа чадваруудыг олж авч чадна. Тус их сургуульд та дараах чиглэлээр суралцаж болно.

  • Анагаах ухаан
  • Хууль
  • Философи
  • Математик, байгалийн шинжлэх ухаан
  • Эдийн засаг, нийгмийн ухааны факультет
  • Протестант шашин судлал
  • Католик шашин судлал

10. Albert Ludwig University of Freiburg

1457 онд байгуулагдсан уг сургууль нь салбар хоорондын шинэлэг судалгаанд хамгийн тохиромжтой төрөл бүрийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Орчин цагт нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийн зааж байгаа сургалтын бүхий л чухал чиглэлээр мэдлэг олж авах боломжтой. Мөн нээлттэй сэтгэлгээ, олон ургалч үзэл, олон улсын солилцоог дэмжин ажиллаж байна. Судалгаа шинжилгээ, сургалт ба тасралтгүй боловсролыг  тав тухтай, эрх тэгш орчин нөхцөлд авах боломжоор хангадаг. Сургуулийн ололт амжилтыг сониуч зан, нээлттэй байдал тодорхойлдог. Та дараах чиглэлээр суралцах боломжтой.

  • Хууль
  • Анагаах ухаан
  • Инженер
  • Эдийн засаг ба зан байдал судлал
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Хэл шинжлэл
  • Биологи
  • Математик ба физик
  • Хими ба эм судлал
  • Хүрээлэн буй орчин ба байгалийн нөөц судлал
  • Шашин судлал
Эх сурвалж: abcworld.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617208
1 эможи
keyboard_arrow_up