COVID-19: Сүүлийн 24 цагт ОХУ-д халдварын 9000 хүрэхгүй тохиолдол илэрчээ
2020 оны 5 сарын 18
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 8926 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад 5 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 9000 хүрэхгүй тохиолдол илэрсэн үзүүлэлт болжээ.
Одоогоор ОХУ-ын бүх бүс нутагт коронавирусний халдварын нийт 290678 тохиолдол бүртгэгдсэн байна.
ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар илэрсэн тохиолдлын тоо 3238-аар нэмэгдэж, 146062-т хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 3557 нь буюу 40.1 хувь нь шинж тэмдэггүй байсан байна.
ОХУ-д нэг өдрийн дотор 2836 хүн эмнэлгээс гарснаар, эдгэрсэн хүний тоо 70209 болж нэмэгджээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
3
1
617174
7 эможи