АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гэртээ тусгаарлагджээ

2020 оны 5 сарын 11

Arslan.mn

Баасан гарагт хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга нь Covid-19 өвчний халдвар авсны дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гэртээ тусгаарлагджээ.

Бямба гарагт Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзахад Майк Пэнс оролцоогүй байна. Ням гарагт дэд ерөнхийлөгч коронавирусийн шинжилгээ өгсөн нь сөрөг үр дүнтэй гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Пэнсийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кэти Миллерийн шинжилгээний хариу өнгөрсөн Баасан гарагт эерэг гарсан юм. Пэнс нь цар тахалтай тэмцэх Цагаан ордны түр хороог даргалдаг бол Миллер нь тус хорооны хэвлэл мэдээлэлтэй харилцдаг гол хүн ажээ. 

Бямба гарагийн орой дэд ерөнхийлөгчийн даргалдаг цар тахалтай тэмцэх түр хорооны гол гурван гишүүн халдварын сэжигтэнд тооцогдож, гэртээ 14 хоног тусгаарлагдах болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616965
1 эможи
keyboard_arrow_up