COVID-19: Их Британи нас барсан тохиолдлын тоогоор Европт нэгдүгээрт орлоо
2020 оны 5 сарын 06
Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 32 мянга давлаа гэж тус улсын Үндэсний статистикийн товчоо (ONS) мягмар гарагт мэдээлэв. Ингэснээр Их Британи нас барсан тохиолдлын тоон үзүүлэлтээрээ Европт нэгдүгээрт жагсаж эхэлжээ.
Тус улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 28700-д хүрсэн бол Жонс Хопкинсийн их сургуулиас мягмар гаргийн өглөө мэдээлснээр, 28800 гаруй хүн нас баржээ.
Улс орнуудын нас баралтыг тооцоолох аргачлал өөр өөр байгаа хэдий ч Их Британийн Үндэсний статистикийн товчооны шинэ мэдээ нь коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын бодит тоо бүр ч их байж болзошгүйг харуулж байна.
Эх сурвалж: /BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
616862
4 эможи