Умард, Өмнөд Солонгосын хилийн цэргүүд харилцан гал нээжээ
2020 оны 5 сарын 04
БНАСАУ-аас гал нээж, цэрэггүй бүс дэх БНСУ-ын хамгаалалтын постыг оносны улмаас БНСУ анхааруулга болгон хариу гал нээлээ гэж БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдээллээ.
"БНАСАУ-ын талаас санаандгүй гал нээсэн бололтой" гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.
"Сум Чеорвон тойрог дахь хамгаалалтын постыг өглөөний 7:41 минутын орчимд оносон. Хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй бөгөөд БНСУ-ын байгууламж сүйдээгүй" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг явдлын дараа БНСУ-ын талаас анхааруулга болгон гал нээжээ.
БНСУ хоёр Солонгосын холбооны шугамаар БНАСАУ-ын талд 9:35 минутад мэдэгдэл хүргүүлж, тайлбар хүсжээ. БНАСАУ одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616780
1 эможи
Зочин
2020-05-04 15:30
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс