ОХУ-д коронавирусийн халдварыг 124,054 хүн аваад байна

2020 оны 5 сарын 03

Arslan.mn

Бямба гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 9,623 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо болжээ. Ингэснээр тус улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 124,054 болж байна.

Коронавирусийн тархалтын хамгийн том төв нь нийслэл Москва хот болжээ. Энэ хотод Бямба гарагт 5,358 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь Москвад 3,561 тохиолдол шинээр нэмэгдэж байв.

Бямба гарагт Москва хотын дарга Сергей Собянин хэлэхдээ тус хотын нийт оршин суугчдын 2 хувь нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэжээ.

Тэгвэл ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн сар орчим хугацаанд гэрээсээ ажиллаж, олны нүдэнд ил гараагүй байгаа нь олон хүнд хардлага төрүүлээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616762
1 эможи
keyboard_arrow_up