Борис Жонсон болон Кэрри Саймонд нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
2020 оны 4 сарын 30
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Симондс Лондон хотын эмнэлэгт өчигдөр амаржлаа. Эх, нярайн биеийн байдал сайн байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
К.Симондсыг зуны эхээр төрнө хэмээн таамаглаж байсан боловч хугацаанаасаа арай эрт амаржсан ажээ.
Өдгөө 55 настай Б.Жонсон, 32 настай К.Симондс нар хүүхэдтэй болох гэж байгаа талаараа өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд дэлгэжээ. Хос өнгөрсөн оны сүүлээр сүй тавьсан бөгөөд тэд Даунинг-Стритэд нүүж ирсэн анхны гэрлээгүй хос болсон юм.
Б.Жонсон эцгийн чөлөө авна хэмээн өмнө нь ярьж байсан боловч коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед тэрбээр ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
616665
3 эможи