COVID-19: Халдварласан хүний тоо 3,136,000 давж, 217,784 хүн нас баржээ
2020.04.29-ны өглөөний байдлаар
Халдвар авсан хүний тоо: 3,136,052
Нас барсан хүний тоо: 217,784
Эдгэсэн хүний тоо: 953,034
Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол тоо дэлхий дахинд 3,136,052 , нас барсан хүний тоо 217,784 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 953,034 гэж мэдээлжээ.
Өчигдрийн байдлаар 58,220 хүн АНУ-д Covid-19 өвчнөөр нас баржээ.
Испани улс 10,000 хүн тутамд 48 тохиолдолтой тэргүүлж, араас нь Бельги, Швейцарь, Итали удаалж байгаа бол АНУ 30 тохиолдолтой эдгээр улсуудын дараа бичигдэж байна.
Мягмар гарагт ОХУ-д бүртгэгдсэн халдварын тоо /93,558/ Иран улсын тооноос /92,584/ илүү гарснаар дэлхийд найм дугаарт бичигдэх болжээ.
Өчигдөр Бразил улсад Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 5,000-ыг давснаар Хятад улсын эндэгдлийн тооноос илүү гарсан байна.
Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: worldometers.info/coronavirus
|
![](https://www.arslan.mn/files/banner/l4el9pgasn.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)