Цаазаар авах ялыг цуцаллаа
Саудын Арабын хаант улс үйлдсэн хэргийнхээ улмаас ялын дээд хэмжээ авсан 18 нас хүрээгүй хүмүүсийг 10 жилээс бага хугацаагаар хорихоор болж өөрчилснөө мэдэгджээ. Хүний эрхийг хамгаалах Саудын Арабын комиссоос тус улсын эрх баригчдын гаргасан шийдвэрт баяр хүргэсэн байна.
Мөн өв залгамжлах ханхүү Мохамед Бин Сальманы энэ шийдвэр нь Саудын Арабын эрүүгийн хуулийг шинэчлэхэд тусалсан гэв. Түүнээс гадна энэ өөрчлөлт нь хаант засагтай энэ орны бүх салбарт цаашид чухал шинэчлэлт хийнэ гэж Засгийн газрын комиссын дарга Аббад Алаввад мэдэгджээ.
Тус улсын дээд шүүхээс шүүхийн системээс торгох, хорих ял болон хоёуланг нь хослуулан оноосон шийтгэлийг цуцална гэж мэдэгдсэний дараа энэ шийдвэрийг гаргасан байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин