COVID-19 халдварын батлагдсан тохиолдол ГУРВАН саяд хүрч, НЭГ сая орчим нь АНУ-д бүртгэгджээ
2020 оны 4 сарын 28
Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургууль Даваа гарагт баталжээ. Үүнээс бараг нэг сая орчим нь АНУ-д бүртгэгджээ.
Өчигдрийн байдлаар Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дэлхий даяар 200,000 гаруй байжээ.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Ухань хотод эхний 41 тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ийнхүү 3 саяын босгыг давжээ.
Өнгөрсөн долоо хоногийн турш хоногт дунджаар 82,000 халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байжээ.
Нийт тохиолдлын гуравны нэг орчим нь АНУ-д, 40 гаруй хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
616571
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс