COVID-19: Казахстанд онцгой байдлын дэглэмийг сунгажээ

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев коронавирусний халдварын тархалтын байдалтай холбогдуулан тус улсад тогтоосон онцгой байдлын дэглэмийг тавудгаар сарын 11 хүртэл сунгажээ.

“Хэрэв халдварын тархалт хумигдаж, эргэн дэгдэхгүй бол хуулийн дагуу онцгой байдлын дэглэм тавдугаар сарын 11-нд дуусна.” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар Казахстанд 2700 гаруй хүн халдвар авснаас 25 нь нас барсан байна.

Өмнө нь Токаев гуравдугаар сарын 16-нд зарласан онцгой байдлыг тавдугаар сарын 1 хүртэл сунгасан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616556
1 эможи
keyboard_arrow_up