Зургаан сумоч коронавирусээр халдварлажээ
2020 оны 4 сарын 27
Мэргэжлийн сумо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусний халдвар авсныг Японы сумогийн холбооноос мэдэгдлээ. Иймд тавдугаар сарын Нацү башё болох эсэх нь эргэлзээтэй болжээ.
Халдвар авсан ояката Такадакава болон түүний шавь болох хоёрдугаар зэрэглэлийн жүрёо зиндаанд барилддаг Хакүёозан ч халдвар авчээ. Халдвар авсан бусад 4 нь доогуур зиндааны бөхчүүд аж.
Такадакава /53 настай/ энэ долоо хоногийн эхээр халуурч эхэлсэн байна. Одоогийн байдлаар Такадакава болон бусад 5 бөхийг эмнэлгийн хяналтанд оруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
616517
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс