COVID-19: ОХУ-д нэг өдрийн дотор халдварын 5996 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 4 сарын 26

Arslan.mn

ОХУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо нэг өдрийн дотор 5966-аар нэмэгдэж, 74588 боллоо.

Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-ын 85 бүс нутагт илэрсэн шинэ тохиолдлуудын 2 915  нь буюу 48.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 6250 болсон бол 66 хүн нас барсан бөгөөд халдвар тархсанаас хойш нас барсан нийт тохиолдлын тоо  681-д хүрчээ.

ОХУ-ын  нийслэл Москва хотод 2612 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 39509 боллоо.

  • Москва мужид 605,
  • Санкт-Петербургт 215 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

ОХУ-ын эрх баригчид онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг, эрүүл ахуйн журмыг сахин мөрдөж, гудамжинд хоорондооо дор хаяж нэг метр зайтай байхыг иргэддээ хандан уриалж байна.

Эх сурвалж: RIA
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
616500
4 эможи

keyboard_arrow_up