ОХУ: Ялалтын баярыг есдүгээр сарын 2, 3-нд болголоо
2020 оны 4 сарын 25
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Аугаа их, эх орны дайны ялалтын баярыг ирэх есдүгээр сарын 2, 3-нд болгож шилжүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Баримт бичиг өчигдөр Кремлийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан байна.
Зарлигийг дагалдан гарсан тайлбарт “ЗХУ Японыг ялсан нь Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан шийдвэрлэх ялалт байсан” болохыг тэмдэглэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
616490
0 эможи