Европ тивийн анхны COVID-19 вакцины туршилт эхэлж, эхний хоёр хүн тариулжээ
Европ тивийн анхны коронавирусийн вакцины туршилт өчигдөр Британийн Оксфордод эхэлж, эхний хоёр хүн тариулжээ.
Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр уг вакциныг турших юм. Харин туршилтын хоёрдугаар үед 5,000 орчим сайн дурынхан туршилтад хамрагдах гэнэ.
Вакциныг Оксфордын их сургуулийн судлаачид гурван сарын хугацаанд бүтээжээ.
Олон мянган хүн дээр хийсэн туршилтын үр дүнгүүдийг харьцуулсны үндсэн дээр вакцин үр дүнтэй болсон эсэхийг дүгнэх юм.
Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок саяхан хоёр багийн ажлын явцыг магтаад коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд шаардлагатай бүх зүйлээр хангахаа амласан байна.
Гэхдээ коронавирусийг эмчлэх эм, вакцин аль аль нь ирэх оноос наана бэлэн болохгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
Эх сурвалж: BBC
|