ДЭМБ: Дэлхийн дахин COVID-19 цар тахал удаан хугацаагаар үргэлжлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

АНУ-ын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төсвийг санхүүжүүлэхээ түр зогсоох шийдвэрээ дахин тунгаан бодно хэмээн найдаж буйгаа тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербрейесус лхагва гарагт илэрхийлжээ.

“Дэлхийн дахин коронавирусний цар тахал удаан хугацаагаар үргэлжлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Т.Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Дэлхийн олон оронд цар тахлын тархалт эхний үе шатандаа байгаа бөгөөд зарим оронд халдварын тохиолдлын тоо өсөж эхэлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцлон хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч цар тахал дэгдсэн үед явуулж буй ДЭМБ-ын үйл ажиллагааг шүүмжлээд, тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсооно гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.  Энэ талаар “АНУ санхүүжилтийг зогсоох шийдвэрээ сайтар тунгаан бодож, ДЭМБ-ын үйл ажиллагааг дахин дэмжиж, хүмүүсийн амь насыг үргэлжлүүлэн аварна хэмээн найдаж байна” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
616399
3 эможи
keyboard_arrow_up