COVID-19: ОХУ-д халдварын 5000 гаруй шинэ тохиолдол илэрчээ
2020 оны 4 сарын 22

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5236-аар нэмэгдэж, 57999 боллоо. Одоогийн байдлаар 4420 хүн эдгэрч, 513 хүн нас бараад байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 2275 нь буюу 43.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
ОХУ-ын нийслэл Москва хотод 2548 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан хүний тоо 31981 болжээ.
Москва мужид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 631-ээр нэмэгдэж, 6590, Санкт-Петербургт 294 тохиолдол илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 2267 болсон байна. Тус улсын 75 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар нас барсан 28 тохиолдол бүртгэгджээ.
|
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
616378
1 эможи
