Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгалаа
2020 оны 4 сарын 22
Казахстаны засаг захиргаа шинэ коронавирус дэгдсэнтэй холбогдуулан Нур-Султан хотод 13 хоногийн дотор халдвартын эмнэлэг барьж дуусгасан гэдгээ Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Онц байдлын дэглэмийг хангах улсын хорооны шуурхай штабаас өнөөдөр мэдээлсэн байна.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, 200 ортой ийм эмнэлгийг мөн Алма-Ата, Шыкмент хотод барихаар төлөвлөж байна. Энэ эмнэлэг шинэ коронавирусний цар тахлын нөхцөлд олон хүний амь насыг аврахаас гадна цар тахал дууссаны дараа ч энгийн эмнэлэг болгон ашиглаж болно гэжээ.
Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар Казахстанд COVID-19 вирусийн 1967 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барьжээ.
Эх сурвалж: xinhuanet
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
2
2
616344
9 эможи