АНУ руу цагаачлахыг 60 хоногийн хугацаагаар ЗОГСООЛОО

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрх баригчид 60 хоногийн хугацаатайгаар цагаачдыг хүлээн авахаа зогсоож байна" гэж  мэдэгджээ.

Тэрбээр "Үл үзэгдэгч дайсантай хийж буй тэмцэл нь ажилчдад нөлөөлсөн бөгөөд вирустэй тэмцэж, бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд Америкийн хэдэн сая иргэн өөрийгөө золиосолж, ажлын байраа орхисон. Бид тэдэнд ажлын байрыг нь буцааж өгөх үүрэгтэй. Ажилтнуудаа хамгаалах үүднээс бид цагаачдыг хүлээн авахаа түр хугацаагаар зогсоож байна." гэж  хэлсэн байна.

АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт Д.Трамп лхагва гараг буюу өнөөдөр  гарын үсэг зурах аж. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616343
2 эможи
keyboard_arrow_up