Москва хотод сарын дотор Covid-19 өвчтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг барьжээ

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр шинэ эмнэлэг үүдээ нээжээ. Covid-19 өвчтэй хүмүүсийг эмчлэх энэхүү эмнэлгийг Уханьд хэрэгжүүлсэнтэй адил барилгын технологиор сар гаруй хугацаанд босгосон юм. Гуравдугаар сарын 12-ны өдөр Москва хотын баруун өмнөд захад эмнэлгийн суурийг анх тавьж байжээ.

Тухайн үед ОХУ-д цөөхөн халдварын тохиолдол илэрч, ганц ч хүн нас бараагүй байсан бол өнөөдрийн байдлаар халдварын 50,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 450 орчим хүн нас бараад байна.

Arslan.mn

12.5 сая оршин суугчтай Москва хот цар тахлын төв болж, 29,433 халдварын тохиолдол, 233 эндэгдэл бүртгээд байгаа юм.

Шинэ эмнэлэг нь 800 ортой бөгөөд өчигдөр эхний 20 өвчтөнөө хүлээж авжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616342
5 эможи
keyboard_arrow_up