COVID-19: ОХУ-д халдварын 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 456 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 5,642 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 52,763 хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 2567 нь буюу 45.5 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Халдварын хамгийн олон буюу 3083 шинэ тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бол Москва мужид 718, Санкт-Петербургт 127, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 78 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 51 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 456 болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
616329
5 эможи
keyboard_arrow_up