БНХАУ-ыг коронавирус тараасныхаа бурууг хүлээх ёстой гэв

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

АНУ-ын өмгөөлөгч нар БНХАУ-ын Засгийн газрыг үл тоож байгаа болон олон оронд коронавирус тараасан хариуцлагыг хүлээх ёстой гэж буруутгажээ. Тэд Бээжингийн эх баригчид дэлхийг хамрахад хүргэсэн цар тахал коронавирусын тархалтыг хянахад тоомжиргүй хандаж байна гэв. Түүнээс гадна БНХАУ-ыг энэ өвчний дэгдэлттэй холбоотой үйл явдлыг нууцалсан гэж буруутгасан байна. Тэд Их Британи, АНУ гэсэн 40 гаруй орноос ирсэн 1000 шаардлагыг хавсаргасан энэ анхны шатны шаардлагыг өнгөрсөн сард Флорида мужид танилцуулжээ.

Энэ хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлсэн “Берман Лав” группын стратеги хариуцсан дарга Жереми Алтерс “БНХАУ-ын эрх баригч нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид үнэнийг илчлэхийг зорьж байна” гэж хэлснийг “Дейли Мейл” сонинд эш татан бичжээ. Мөн хэдийгээр улс орнууд халдашгүй эрхтэй ч, өмгөөлөгч нар АНУ-ын хуульд үл хамаарах зүйл ажиглагдсаныг онцолсон байна.

Энэ нь хүмүүст хувийн өмчид хохирол учруулах болон бусад оронд ажиллаж байгаа АНУ-ын компаниудад нөлөөлөх боломжтой гэв. Үүнтэй төстэй гомдлыг эрүүл мэндийн салбарынхан гомдол гаргасан байна. Тэд Бээжин хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмнэлгийн хангамжийг хураан цуглуулж байна гэж буруутгажээ. Хоёр дахь шаардлага нь дэлхийд болж байгаа алан хядах ажиллагааны хохирогчдын талаар танилцуулдаг Израилийн “Шурат Хадин” байгууллагыг энэ хэрэгт оролцоход хүргэсэн байна. Гэхдээ энэ компанийн төлөөлөгч нар “Энэ шаардлагыг АНУ-аас гаргана. Учир нь олон орны ихэнх нь БНХАУ-ын өш хонзонгоос айж байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн энэ компани Бээжингийн болчимгүй зан, хайхрамжгүй байдлыг харуулбал алан хядах ажиллагаатай тэнцэх хэмжээний их ноцтой байх байсан гэв. БНХАУ хумс, шүдээ ашиглан тэмцэнэ. Энэ өвчний тархалтыг үл тоож байгаагаа харуулбал тэдний хувьд гамшиг болно гэж энэ компанийн төлөөлөгч онцолжээ. Харин Бээжин энэ цар тахалтай холбон буруутгаж байгааг эсэргүүцсэнийг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн байна. Мөн коронавирус болон нас барсан хүмүүсийн талаарх мэдээллийг нуугаагүй гэв.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616233
11 эможи
keyboard_arrow_up