COVID-19: ОХУ-д халдварын 6,060 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 361 хүн нас баржээ
2020 оны 4 сарын 20
Ням гарагт ОХУ-д халдварын 6,060 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал дэгдсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн их тоо болсон байна.
Тус улсад өчигдрийн байдлаар нийтдээ 42,853 хүн халдвар авч, 361 хүн нас баржээ. Халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж буй арван орны нэг нь ОХУ болж байна.
Ням гарагийн байдлаар АНУ, ОХУ-аас гадна Япон, Турк, Сингапур улсуудад коронавирусийн тархалт нэмэгдэж, Хятад, Өмнөд Солонгост үргэлжлэн буурчээ.
Шинэ коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 2.40 сая хүрч, нас барсан хүний тоо 165,004-ыг давлаа.
Эх сурвалж: worldometers
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
1
616228
6 эможи