COVID-19: Халдварласан хүний тоо  2,406,000 давж, 165,004 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

2020.04.20-ны өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 2,406,240
Нас барсан хүний тоо: 165,004
Эдгэсэн хүний тоо: 624,914

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд  2,406,240 , нас барсан хүний тоо 165,004 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 624,914 гэж мэдээлжээ.

Европын орнуудад нас барсан хүний тоо нийтдээ 100,000-ыг давсан бол АНУ-д дөрөвний нэг орчим нь буюу 41,000 оногдож байна. АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдол 755,000 хүрсэн нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болжээ.

Япон улсад өчигдөр 568 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо нь 10,361 хүрсэн байна. Үүнээс гадна “Diamond Princess” аяллын хөлгөөс илэрсэн тохиолдлуудыг нэмбэл 11,073 хүрэх юм.

Харин өчигдөр Турк улсад батлагдсан халдварын тохиолдол 86,300 хүрснээр Ираныг гүйцэж, Ойрх Дорнодын бүс нутагт хамгийн муу үзүүлэлт боллоо.

Эх сурвалж:  worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
616227
5 эможи
keyboard_arrow_up