COVID-19: ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3448 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Covid-19 вирусийн цар тахал өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Испани, Франц, Их Британи, Итали, Турк, Сингапур, ОХУ-д маш эрчимтэй тархаж байна.
ОХУ өчигдөр бүхий л нутаг дэвсгэрт нь коронавирусийн халдвар тархсан болохыг мэдэгдэж, улмаар Аюулгүй байдлынх нь зөвлөл нь цахимаар хуралдаж, Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ, коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэх ажиллагааг цахимаар зохион байгуулахаар болсон байна.
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3448 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 27,938 хүн covid-19 халдвараар өвчлөөд байна. Мөн өнгөрсөн шөнө 34 хүн хорвоог орхисноор нийт 232 хүн амиа алдлаа.
Харин 2304 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.
ОХУ-д covid-19 вирусийн цар тахал Москва хотод голомтлон тархаж байна.









