COVID-19: АНУ-д нэг өдрийн дотор 29,546 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2,137 хүн нас баржээ
2020 оны 4 сарын 17
Цар тахал АНУ-д маш эрчимтэй тархаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 29,546 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2,137 хүн амиа алджээ. Тус улсад нийтдээ 677,056 хүн халдвараар өвчилж, 34,580 хүн амиа алдаж, 57,271 хүн эдгэжээ.
Францад өнгөрсөн шөнө халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн байна. Шинээр 17,164 тохиолдол бүртгэгдэж, 753 хүн нас баржээ. Тус улсад нийтдээ 165,027 хүн халдвараар өвчилж, 17,920 хүн амиа алдаж, 32 мянга 812 хүн эдгэсэн.
Харин Их Британи улс халдвар тархалт эрчимтэй тархаж буй эхний зургаан орны тоонд орлоо. Тус улсад 4617 шинэ тохиолдол бүртгэгдэж, 861 хүн нас баржээ. Ингэснээр Их Британид 103,093 хүн халдвараар өвчилж, 13 ,719 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: Worldometers
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
1
616155
6 эможи