Владимир Путин ЯЛАЛТЫН БАЯРЫН парадыг хойшлуулах ШИЙДВЭР гаргалаа

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  мэдэгдлээ.

"Ялалтын баяр, Ялалтын өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд, маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч илүү чухал билээ.

Өнөөдөр тулгарч буй аюулыг бид даван туулах болно. Тэр үед тавдугаар сарын 9-нд төлөвлөсөн бүх арга хэмжээгээ гарцаагүй зохион байгуулна. Бид үүнийг халуун дулаан, ёслол төгөлдөр хийх болно, мэдээж энэ жил, тэр тусмаа Алдар суу, дурсамжийн жил болгон зарласан 2020 ондоо багтан зохион байгуулна” гэж тэрбээр онцлон хэлжээ."  гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан зохион байгуулах бүх арга хэмжээ энэ жил болно гэдгийг цохон тэмдэглэв. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616146
7 эможи
keyboard_arrow_up