Дональд Трамп АНУ-д хорио цээрийн дэглэмийг ЦУЦАЛЛАА

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад тогтсон хорио цээрийн дэглэмийг цуцалж, эдийн засгийг идэвхжүүлэх зөвлөмж гаргаснаа зарлажээ.

Уг зөвлөмжийг АНУ-ын мужуудад зориулан гаргасан байна. Сүүлийн хэд хоног хорио цээрийн дэглэмийг цуцлах эрх хэнд байгаа вэ гэсэн маргаан Трамп болон мужуудын захирагч нарын хооронд өрнөсөн билээ. Тэгвэл уг маргаанд Трамп ялагдаж, мужуудын захирагч нарт тус тусын хугацааг тогтоох эрхийг шилжүүлжээ.

Дональд Трамп цар тахлын улмаас зогсонги байдалд орсон АНУ-ын эдийн засгийг аль болох богино хугацаанд сэргээх хүсэлтэй байгаа. Өчигдөр Вашингтоны засаг захиргаа сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 5.2 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасныг зарласан байна. Ингэснээр сүүлийн нэг сарын хугацаанд нийт 22 сая Америк хүн ажилгүй болсон нь тус улсын түүхэнд байгаагүй тоо хэмжээ болжээ.

Өчигдөр Трампын засаг захиргааны зөвлөмж гарсантай зэрэгцэн зарим мужууд хорио цээрийн дэглэмээ сунгах шийдвэр гаргажээ. Тухайлбал цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Нью Йорк муж тэргүүтэй зүүн хойд бүсийн долоон муж дэглэмийг тавдугаар сарын 15 хүртэл сунгах хамтарсан шийдвэрээ зарласан байна.

АНУ-ын 50 мужаас 42 нь хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдээ гэрээс гарахыг нь хязгаарлаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
8
wow an post
2
yay an post
3
sad an post
8
ouch an post
1
confuse an post
3
angry an post
10
616145
42 эможи
keyboard_arrow_up