COVID-19: Бразилийн 99 настай өвчтөн эдгэрчээ
2020 оны 4 сарын 16
Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, 99 настай хүн коронавирусийн халдвар авсан ч эдгэрсэн тохиолдол гарсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрнандо Армел индо Пивету энэ сарын 6-ны өдөр коронавирусийн халдвартай гэсэн оноштойгоор эмнэлэгт ирсэн байна. Коронавирус халдвар нь өндөр настнуудад илүү хүнд тусдаг тул эмч нар түүнийг онцгой анхаарал хандуулан эмчилсэн байна. Улмаар эдгэрсэн нь өндөр настай өвчтөнүүдэд урам өгөх мэдээ боллоо хэмээн ЭМЯ-ны мэдээлэлд онцолжээ.
Сүүлийн мэдээллээр, Бразил улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 24,920 тохиолдол бүртгэгдэж, 1378 хүн нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
616094
3 эможи