COVID-19: Халдварласан хүний тоо 2,081,000 давж, 134,508 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

2020.04.16-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 2,081,764
Нас барсан хүний тоо: 134,508
Эдгэсэн хүний тоо: 509,880

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 2,081,764, нас барсан хүний тоо 134,508 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 509,880гэж мэдээлжээ.

Үүнд 600,000 гаруй хүн халдвар авч, 27,000 гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлжээ. Вирус эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн АНУ-ын эдийн засаг ойрын саруудад огцом унахаар байгааг өчигдөр тус улсын Холбооны Нөөцийн банк мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Нью Йорк мужид 752 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 11,000-ыг давсан байна.

Харин Европ тивд халдварын тоо нь өдрөөс өдөрт багасаж байгаа Герман улс өчигдөр хорио цээрийн дэглэмээ сулруулж, ирэх долоо хоногоос дэлгүүрүүдийг, тавдугаар сарын 4-нөөс эхлэн сургуулиудыг хэсэгчлэн нээх шийдвэр гаргажээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616089
3 эможи
keyboard_arrow_up