Трамп ДЭМБ-ын санхүүжилтээ зогсоохоор шийдсэн тухай мэдэгджээ

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  явуулж буй үйл ажиллагааг харгалзан тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсоох чиглэлийг засаг захиргаандаа өгсөн гэж мэдэгджээ.

Д.Трамп Цагаан ордонд мягмар гаргийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр, "ДЭМБ үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул хариуцлагаа хүлээх хэрэгтэй" гэж хэлжээ.

Мөн тэрбээр тус байгууллага вирусний талаарх БНХАУ-ын “буруу ташаа мэдээлэл”-ийг хөхиүлэн дэмжсэн нь вирус өргөн цар хүрээг хамран тархахад хүргэсэн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ нь Швейцарын Женев хотод төвтэй ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд 2019 онд 400 сая гаруй ам.долларын санхүүжүүлэлт олгосон нь тус байгууллагын төсвийн 15 хувьтай тэнцсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нэн даруй шүүмжлэлд өртсөн байна. Америкийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, доктор Патрис Харрис уг шийдвэрийг “COVID-19” халдварыг ялан дийлэхэд хүндрэл учруулах аюултай алхам хэмээгээд, Д.Трампад дахин тунгаан бодохыг уриалжээ.

АНУ-д “COVID-19” халдвараар нас барсан хүний тоо мягмар гарагт 25700-д хүрч, нийт 600 мянга гаруй хүн халдвар авсан байна.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
4
616054
12 эможи
keyboard_arrow_up