Москва хотын оршин суугчид замын хөдөлгөөнд оролцохын тулд ЗӨВШӨӨРӨЛ авна
2020 оны 4 сарын 14
Москва хотод коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн болон хувийн тээврээр хөдөлгөөнд оролцох тусгайлсан журам гаргалаа. Тус журмын дагуу Москва хотын оршин суугчид хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна.
Дөрөвдүгээр сарын 13-наас зөвшөөрлийг олгож эхлэх бөгөөд 15-ны өдрөөс зөвшөөрөлгүй иргэдийг хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.
Тусгай зөвшөөрлийг онлайнаар, утсаар, мессэжээр захиалан авч болох юм. Зөвшөөрөл цахим байх бөгөөд хүн болгонд хувийн мэдээллийг нь багтаасан QR код олгоно. Хувийн машин, нийтийн тээвэр, мөн таксигаар үйлчлүүлэхэд заавал е-зөвшөөрөл шаардахыг Москва хотын захиргаа анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
616005
1 эможи