COVID-19: АНУ-д нэг өдрийн дотор 1505 хүн нас барж, ОХУ-д 2889 шинэ тохиолдол бүртгэгджээ
Коронавируст халдварын улмаас нэг өдрийн дотор АНУ-д 1505 хүн, дэлхий даяар 5391 хүн нас барлаа.
АНУ-ын тахалд хамгийн гүн хэлмэгдсэн муж болох Нью Йоркод өчигдөр 671 хүн нас барсан нь сүүлийн долоо хоногийн хугацаанд анх удаа нэг өдөрт 700-аас цөөн хүний амь эндсэн тохиолдол болжээ.
Харин АНУ-д халдварын тархалт буурах эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бөгөөд тахлын оргил үе энэ долоо хоногт тохионо гэж тооцоолж байгаагаа мэргэжилтнүүд нь мэдээлжээ.
Мөн дэлхийд 70'915 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1'923'280, нас барагсдын тоо 119'587 болоод байна.
Даваа гарагт Италид халдвараар амиа алдсан хүний нийт тоо 20,000 давсан ч өдөрт илэрдэг халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа юм.
Харин эсрэгээр ОХУ-д 2889 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд хамгийн их тоо боллоо.