COVID-19: ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2,558 тохиолдол илэрчээ
2020 оны 4 сарын 13
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар шинэ коронавирусийн халдварын 2,558 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн их тоо болжээ.
Ингэснээр нийт батлагдсан халдварын тохиолдол өмнөх өдрөөсөө 16.2 хувиар өсөж, 18,328 болсон байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1335 нь Москва хотод бүртгэгджээ. Ингэснээр Оросын нийслэлд бүртгэгдсэн тохиолдлын тоо 11513 болсон байна. Тус улсын 61 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ.
Энэ хугацаанд 179 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 18 өвчтөн нас баржээ.
Москва хотод нэг өдрийн дотор 10, Доод Новгород мужид 3, Бүгд Найрамдах Чечень Улсад 2, Москва болон Мурманск муж, Умард Осетод тус тус нэг хүн нас баржээ.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
615989
4 эможи