Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарчээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарсан боловч үүрэгт ажилдаа эргэн орох хараахан болоогүй гэж түүний ажлын алба мэдээллээ.

Өдгөө 55 настай Б.Жонсон коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш 10 хоногийн дараа буюу өнгөрсөн ням гарагт Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн юм.

Б.Жонсон эрчимт эмчилгээний тасагт гурван хоног эмчлүүлснийхээ дараа пүрэв гарагт энгийн тасаг руу шилжсэн юм.  Харин Ерөнхий сайд эмч нарын зөвлөсний дагуу үүрэгт ажилдаа яаравчлан орохгүй  гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

Их Британийн Засгийн газрын тэргүүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615949
1 эможи
keyboard_arrow_up