Их Британийн ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасгаас ЭНГИЙН ТАСАГТ шилжжээ

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон гурав хоног эрчимт эмчилгээ хийлгэсний дараа өчигдөр энгийн тасагт шилжсэн тухай тус улсын засгийн газар мэдээлжээ.

 55 настай ерөнхий сайдын бие муудаж, өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын Сэнт Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм.

Пүрэв гарагт Их Британи даяар 881 хүн халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 7,978 болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615888
1 эможи
keyboard_arrow_up