Австралид COVID-19-ийг 48 цагийн дотор устгадаг эмийг судалж байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Австралийн Монашийн их сургууль болон Доэртигийн нэрэмжит халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй антибиотик гэгддэг ивермектин эм коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй болохыг тогтооcон болохыг "Antiviral Research” сэтгүүлд нийтэлсэн байна.

Өргөн хэрэглэгддэг, хямд үнэтэй уг эм нь эсийн өсгөвөрт “SARS-CoV-2” вирусний үржлийг 48 цагийн турш зогсоодог болохыг Рояал Мельбурн эмнэлэгт явуулсан лабораторийн судалгааны үр дүн харуулжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эмийн үр нөлөөг зөвхөн лабораторийн нөхцөлд баталсан бөгөөд эмнэлзүйн туршилтын явцад баталгаажуулах шаардлагатай байна гэжээ.

Хэдийгээр үр дүнтэй гэдэг нь лабораторийн нөхцөлд батлагдсан ч ивермектинийг “COVID-19” өвчнийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах хараахан болоогүй гэдгийг MU-ийн хэвлэлийн алба цохон тэмдэглэсэн байна.

Ивермектин нь хүн болон гэрийн тэжээвэр амьтдын шимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчнийг эмчлэхэд ашигладаг эм юм.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615870
3 эможи
keyboard_arrow_up