Б.Янжмаа: Хонконгт дөрвөөс олон хүн цуглахыг хориглох шийдвэр гарсан байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр  "Их Британид сүүлийн 24 цагт нас баралт 978 бүртгэгдэж, нийт 7000 гаруй хүн уг халдварын улмаас нас барлаа.

Туркт 4117 тохиолдол бүртгэгдэж, 87 нас  баралт бүртгэгдсэнээр нийт 818 хүн уг халдвараар нас барсан.  Хүн олноор цугладаг газарт очихгүй байх, агаарын солилцоо бага газар байхгүй байх, хүнтэй ойроос харьцахгүй байх зэрэг зөвлөгөөг өгч байна.

Хонконгт дөрвөөс олон хүн цуглахыг хориглох шийдвэр гарсан байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615852
0 эможи
keyboard_arrow_up