COVID-19: Өчигдөр Нью Йорк мужид 731 өвчтөн нас барж, халдварын тоогоор Италийг гүйцэж түрүүлжээ
Өчигдөр АНУ-ын Нью Йорк мужид нийтдээ 731 хүн халдварын улмаас нас барсан нь нэг өдөрт хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол болсон юм. Мужийн нийт эндэгдлийн тоо 5,500 хүрээд байна.
Харин АНУ-ын Нью Йорк муж дангаараа Covid-19 халдварын тохиолдлын тоогоор Итали улсыг гүйцэж түрүүлжээ.
Нью Йорк хотод шинэ коронавирусийн халдвараар нас барсан өвчтөний тоо 3,202 хүрчээ.
Муж дотроо Нью Йорк хотын нийт эндэгдлийн тоо 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр амиа алдсан хүний тоог давжээ.
Харин АНУ-д даяар сүүлийн 24 цагийн дотор 1,970 хүн нас барж, 33,331 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүгээр тус улс дахь нийт халдварын тоо 400,335 болжээ.
Дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол өчигдрийн байдлаар 1,380,000 орчим, эндэгдлийн тоо 80,000 орчим байна.
Эх сурвалж: AFP
|