COVID-19: Өчигдөр Нью Йорк мужид 599 өвчтөн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 10,000 хүрчээ

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

Шинэ коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл АНУ-д амиа алдсан хүний тоо нийтдээ 10,000 хүрсэн байна.

АНУ-д Covid-19 халдвараар өвчилсөн нийт хүний тоо Даваа гарагийн байдлаар 356,942 хүрсэн байна.

Тус улсын тахлын хамгийн том голомт болоод байгаа  Нью Йорк муж даяар даваа гарагт 599 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 4,578 хүрчээ. Тус мужид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн байдлаар 130,689 болоод байна.

Цагаан ордны эрх баригчид энэ долоо хоногийг Америкчуудын хувьд хамгийн хүнд хэцүү цаг үе байх болно гэж анхааруулж байв.

Эх сурвалж: AFP
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
615724
6 эможи
keyboard_arrow_up