COVID-19: Энэтхэгт галт тэргүүдээ эмнэлэг болгож байна

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сарын 25-наас хойш улс даяар дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан хөл хорио зарлаж, галт тэргүүд дөрөвдүгээр сарын 14 хүртэл хөдөлгөөнгүй болсон. Харин хөдөлгөөнгүй болсон галт тэргүүдийг 20 мянган ортой тусгаарлах эмнэлэг болгон тохижуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн хэд хэдэн нутагт нийт 125 галт тэргийг эмнэлэг болгон тохижуулсан байна.

Arslan.mn

Одоогийн байдлаар Энэтхэгт 4314 хүн халдвар авснаас 118 хүн нас барж, 328 хүн эдгэрсэн байна. Дээрх тоо нь 1.3 тэрбум хүн амтай тус улсад халдварын голомт болсон бусад улсынхаас харьцангуй бага байгаа аж.

Харин эмнэлгүүд нь ачааллаа даахаа болиогүй байгаа ч ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: cnn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615715
2 эможи
keyboard_arrow_up