COVID-19: АНУ-д 336 мянга гаруй хүн халдвар авч, 9500 гаруй хүн нас баржээ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 336 мянга гаруй хүн халдвар авч, 9500 гаруй хүн нас барсан байна. Үүнээс 17 мянга гаруй хүн эдгэрсэн аж.

АНУ-д 1.67 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 1273712 хүн коронавирусний халдвар авч, 69458 хүн нас барсан бол 262486 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: RIA
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615701
0 эможи
keyboard_arrow_up