Владимир Путиний гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор СУНГАЛАА
2020 оны 4 сарын 06
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин нэг долоо хоног гэрээсээ ажиллах болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр “Зайнаас ажиллаад нэг долоо хонолоо. Дахиад ядаж нэг долоо хоног ингэж ажиллахыг би санал болгож байгаа” гэж Песков ярьсан байна.
Ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах шийдвэр нь Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценкотой гар барьснаас болоогүй гэдгийг тэр энэ үеэр бас онцолжээ.
Одоо Путинтэй ойр харилцаж байгаа бүх хүмүүсээс коронавирусийн шинжилгээг ойр ойрхон тогтмол авч байгааг Песков мэдэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д халдварын 658 шинэ тохиолдол илэрч, нийт тоог нь 5,389 болгожээ.
Эх сурвалж: ТАСС
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615691
1 эможи