COVID-19: Италид сүүлийн 24 цагийн хугацаанд 525 нас баралт бүртгэгдлээ
							 2020 оны 4 сарын 06						
						
					
Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.
Италид гуравдугаар сарын 27-нд хамгийн олон буюу 969 хүн нас барсан бол тухайн өдрөөс хойших есөн өдрийн тавд нас баралтын тоо буурсан дүн үзүүлсэн байна.
Тус улсад халдвар авсан хүний нийт тоо 128948-д хүрснээс 21815 хүн эдгэрсэн бол 3977 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Түүнчлэн халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 77 болж нэмэгдсэн байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
5
							
								 
								 
								
1
								615678
								
								
							6 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр