Коронавирусийн халдвартай ерөнхий сайд Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноосоо хойш 10 хоногийн дараа Ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.

Одоо 55 настай Жонсон гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийгөө халдвартай болсныг зарлаад гэртээ тусгаарлагдсан юм. Түүнийг өнгөрсөн Баасан гарагт эдгэрч, ажилдаа орно гэсэн хүлээлттэй байв.

Гэхдээ түүнд халдварын шинж тэмдэг тогтмол илэрч халуурсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг ээлжит Covid-19-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Тодруулбал цээжний зураг авч уушгины үйл ажиллагааг хянахаас гадна цагаан эсийн хэмжээ, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ, элэг, бөөрний ажиллагааг хянах юм байна.

Борис Жонсон засгийн газрын үйл ажиллагааг хариуцаж байгаа хэвээр. Харин өнөөдрийн коронавирусийн тухай хуралдааныг гадаад хэргийн нарийн бичгийн дарга хариуцаж явуулахаар болжээ.

Борис Жонсон нь дэлхийн их гүрнүүдийн удирдагчдаас шинэ коронавирусийн халдвар авсан цорын ганц хүнд тооцогдож байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615673
3 эможи
keyboard_arrow_up