COVID-19: Халдварласан хүний тоо 1,272​​​​​​​,000 давж, 69,424 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

2020.04.06-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 1,272,860
Нас барсан хүний тоо: 69,424
Эдгэсэн хүний тоо: 262,217

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,272,860 , нас барсан хүний тоо 69,424  хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 262,217 гэж мэдээлжээ.

Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.

Италид халдвар авсан хүний нийт тоо 128948-д хүрснээс 21815 хүн эдгэрсэн бол 3977 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 77 болж нэмэгдсэн байна. 

Одоогоор АНУ-д 336.673 хүн “Covid-19”-ийн халдвар авч, 9.616 хүн нас бараад байна. 

Мөн Испани улсад 131.646 хүн “Covid-19”-ийн халдвар авч, 12.641 хүн нас баржээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615672
2 эможи
keyboard_arrow_up