COVID-19: Нью Йорк мужид өчигдөр 630 хүн өвчнөөр нас баржээ
Өнгөрсөн Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,321 хүн шинэ коронавирусийн халдвараар нас барсан нь дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүний амь эндсэн үзүүлэлт болжээ.
Урьд нь дэлхийн аль ч улс оронд ийм олон хүн 24 цагийн дотор нас барж байгаагүй гэж үзэж буй.
АНУ-ын тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид Бямба гарагт 630 хүн Covid-19 өвчнөөр нас барсан байна.
Дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өмнөх муу үзүүлэлт нь Пүрэв гарагт Испани улсад 950 хүн нас барсан тохиолдол болж байв.
Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол 300,915 болж, нийт нас барсан өвчтөний тоо 8,162 хүрлээ.
Харин өчигдөр Испани улс илэрсэн халдварын тоогоор Итали улсыг гүйцэж, Европ тивдээ тэргүүлэх муу үзүүлэлттэй боллоо. Өчигдөр тус улсад шинээр 7,026 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь 124,736 болгосон байна. Амиа алдсан өвчтөний тоо 11,744 болсон юм.
Эх сурвалж: Reuters
|