COVID-19: БНСУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга давжээ
2020 оны 4 сарын 03
БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 86-аар нэмэгдэж, 10,062 болсон байна.
Пүрэв гарагт халдварын улмаас таван хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 174-т хүрчээ. Нас барсан хүмүүсийн тал гаруй хувь нь 80-аас дээш насны хүмүүс байна.
Нийслэл Сөүл хот, Гёнгидо муж болон Инчонд 42, Дэгү болон тус хотын орчимд 14 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 22 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
615627
2 эможи